Dark Light
Нийгэм | 2024-04-02

Б.Чинзориг дэлхийн шилдэг 10 боксчинд багтлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боксын мэргэжлийн boxrec.com сайтаас сонирхогчдын боксын дэлхийн шилдэг 10 тамирчныг тодруулжээ. Тус жагсаалтын 10-р байранд Монгол боксчин Б.Чинзориг багтжээ. Энэ талаар Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Батнасангаас тодруулахад тэрээр "Үнэн. Хувийн амжилтуудаар нь тамирчдыг жагсаахад Б.Чинзориг дэлхийн аварга, азийн аваргын тэмцээнд үзүүлсэн өндөр амжилтаараа шилдэг 10 тамирчны нэгээр шалгарсан нь үнэн" гэлээ.

Чансааг жин харгалзахгүй гаргасан бөгөөд Узбекистаны Хасанбой Дусматов тэргүүлсэн байна. 

Дэлхийн 10 шилдэг боксчин (2024 оны 4-р сарын 1-ний байдлаар):

1. Хасанбой Дусматов (Узбекистан)

2. Габил Мамедов (ОХУ)

3. Софьян Умиа (Франц)

4. Руслан Абдуллаев (Узбекистан)

5. Сакен Бибосынов (Казахстан)

6. Жамал Харви (АНУ)

7. Всеволод Шумков (ОХУ)

8. Муслим Гаджимагомедов (ОХУ)

9. Асланбек Шымбергенов (Казахстан)

10. Б.Чинзориг (Монгол)


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19