Монголын орчин үеийн калиграфичдын холбооноос зохион байгуулж буй "Шинэ цас" калиграфын шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд боллоо. Үзэсгэлэн нэг долоо хоногийн туршид үзэгчдэд хүрэх бөгөөд энэ үеэр уран бүтээлчдийн мастеркласс, уулзалт, хэлэлцүүлэг, үзүүлэн таниулах сургалт зэрэг арга хэмжээнүүд олон нийтэд зориулагдан зохион байгуулагдах тул та бүхнийг үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, үзэсгэлэнд тухлан саатахыг урьж байна.
Үзэсгэлэн 2024.04.02-ноос 09-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
АДМИН








Нийгэм




