Dark Light
Нийгэм | 2024-04-02

Синофарм үйлдвэрээс 2,5 сая тун вакцин хүлээж авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

​Монгол улсад өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, малын дархлаа суларсны улмаас хонины цэцэг өвчний болзошгүй эрсдэл үүсээд байгаатай холбогдуулан БНХАУ-ын Синофарм эмийн улсын үйлдвэрээс олон улсын лавлагаа лабораториор баталгаажсан хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 2,5 сая тун вакциныг хүлээн авлаа.

Тус вакцины хоруу чанар, дархлаа тогтоох идэвхийг шалгуулахаар Мал эмнэлгийн эмийн сорил баталгаажуулалтын улсын лабораторид дээжийг өгсөн.

Шинжилгээний хариу гармагц эрсдэл бүхий аймаг, сумдад хүргүүлж яаралтай дархлаажуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19