Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Кабинт-Ухаа” гэх газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 18:51 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.
Тус аймгийн Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 21:02 цагт цурамд оруулан 21:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар гал түймэрт 15 га орчим талбай өртөж шатсан.
АДМИН








Нийгэм







