Dark Light
Нийгэм | 2024-06-11

Завьт эргүүл ажиллаж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  06 дугаар сарын 10-ны өдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэллээ. 

Завьт эргүүлийн бүрэлдэхүүн өчигдөр голын эрэг дагуу зорчиж байсан 160 том хүн, 60 гаруй хүүхдэд гол усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж, голын эргээс 23 автомашиныг холдуулан, усанд суусан автомашиныг татаж гаргаж аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. 

Голын эрэг дагуу хүүхдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарал хяналт тавихыг онцгойлон анхааруулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10