Dark Light
Нийгэм | 2024-06-11

Мэргэшсэн зөвлөх инженерүүд тангараг өргөлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын  дагуу “Мэргэшсэн болон Зөвлөх инженер”-ийн зэрэг шинээр олгох сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль”-тай хамтран зохион байгууллаа.

Аж үйлдвэр, механик инженер, металлургич инженерийн чиглэлийн мэргэшсэн инженерийн сургалтад 29,  зөвлөх инженерийн сургалтад 21 инженер, техникийн ажилтан хамрагдаж,  мэргэжлийн болон тайлан хамгаалах шалгалтыг амжилттай өгч тэнцсэн байна.

Дээрх мэргэжилтнүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны  Б/49 дүгээр тушаалаар Мэргэшсэн инженерийн зэрэг, 2024 оны Б/54 дүгээр тушаалаар Зөвлөх инженерийн зэрэг шинээр олгож, тангараг өргөх ёслолын ажиллагааг 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10