Dark Light
Нийгэм | 2024-06-11

“Оюутан-цэрэг” сургалтын цэргийн мэргэжлийн сургалт хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоол, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2017 оны тушаалаар батлагдсан “Оюутан-цэрэг” сургалтын хөтөлбөрийн дагуу Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн Говийн бүсийн сургалтын төвд 2 дахь жилдээ “Оюутан-цэрэг” сургалтын цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтыг зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлаа хангаж байна. Түүнчлэн “Оюутан-цэрэг” сургалтын цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтын төвд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүний заах аргыг дээшлүүлэх зорилгоор энэ сарын 11-ний өдөр “Заах аргын сургалт”-ыг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу лекц, харилцан яриа, бүлгээр ажиллах хэлбэрээр зохион байгуулсан нь бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, ёс зүй, хүнтэй ажиллах арга барилыг дээшлүүлсэн ач холбогдолтой сургалт болохын зэрэгцээ сургалтыг нээж тус ангийн захирагч, хурандаа Х.Лхагвадорж үг хэлж, бие бүрэлдэхүүнд амжилт хүссэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10