Боловсрол, шинжлэх ухааны яам, Япон улсын Шизүока мужийн Боловсролын газар, Монгол улсын Дорноговь аймаг хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2010 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа багш, сурагч солилцооны хөтөлбөрийг 2024 онд хэрэгжүүлэх, 2 орны бүс нутгийн хөгжил, боловсрол соёлын хамтын ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр Япон улсын Шизүока мужийн Засаг даргын тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Эрдэнэхатан, Боловсролын газрын хэсгийн дарга Аоки Томоки нар Монгол улсад айлчиллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газрын удирдлагуудтай уулзалт хийж цаашдын ажлын төлөвлөлт гарган ажиллав. Мөн Төв аймгийн Лүн сумын ЕБС-ийн үйл ажиллагаатай танилцаж, сайн туршлагаа харилцан солилцов. Дорноговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Нийгмийн хөгжлийн хэлтэстэй холбогдон Японы ахлах сургуулийн багш, сурагчдыг хүлээн авах, сурагч солилцоог зохион байгуулах талаар хамтран ажиллалаа.
АДМИН








Нийгэм







