Монгол Улсын Засгийн газрын А/133 тоот тушаалаар 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдөр “Кино бүтээх зардлын буцаан олголтын хүсэлт гаргах, төслийг хянах, бүртгэх, гэрээ байгуулах, үнэлэх, тайлагнах, зардлын тодорхой хувийг буцаан олгох журам”-ыг баталсан. Тус журмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд дангаараа болон Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан байна.
Кино урлагийн зөвлөлөөс тус журмыг сурталчлан таниулах зорилгоор энэхүү контентийг хүргэж байгаа бөгөөд энэ удаагийн цувралаар тус журмын нийтлэг үндэслэл, Кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгоход тавигдах нөхцөлийг танилцуулж байна. Үүнд:
КИНО БҮТЭЭХ ЗАРДЛЫН БУЦААН ОЛГОЛТЫН ХҮСЭЛТ ГАРГАХ, ТӨСЛИЙГ ХЯНАХ, БҮРТГЭХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ҮНЭЛЭХ, ТАЙЛАГНАХ, ЗАРДЛЫН ТОДОРХОЙ ХУВИЙГ БУЦААН ОЛГОХ ЖУРАМ
ДӨРӨВ ДҮГЭЭР ЗҮЙЛ: ТӨСЛИЙГ БҮРТГЭХ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ
КИНО БҮТЭЭХ ЗАРДЛЫН БУЦААН ОЛГОЛТЫН ХҮСЭЛТ ГАРГАХ, ТӨСЛИЙГ ХЯНАХ, БҮРТГЭХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ҮНЭЛЭХ, ТАЙЛАГНАХ, ЗАРДЛЫН ТОДОРХОЙ ХУВИЙГ БУЦААН ОЛГОХ ЖУРАМ
4.1. Зөвлөл хүсэлт, төслийг хэлэлцэж, хууль, журамд заасан шаардлага хангасан тохиолдолд бүртгэн гэрчилгээ олгоно. Гэрчилгээг төслийн хугацаанаас хамаарч хоёроос дөрөв хүртэлх жилийн хугацаатай олгоно.
4.2. Зөвлөл нь гэрчилгээ авсан этгээдтэй кино зураг авалт хийх зардлын тодорхой хувийг буцаан олгох гэрээг гэрчилгээ олгосноос хойш 3 сарын дотор байгуулна. Гэрээнд гэрээг цуцлах нөхцөлийг тодорхой тусгана.
КИНО БҮТЭЭХ ЗАРДЛЫН БУЦААН ОЛГОЛТЫН ХҮСЭЛТ ГАРГАХ, ТӨСЛИЙГ ХЯНАХ, БҮРТГЭХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ҮНЭЛЭХ, ТАЙЛАГНАХ, ЗАРДЛЫН ТОДОРХОЙ ХУВИЙГ БУЦААН ОЛГОХ ЖУРАМ
4.3. Гэрчилгээ авсан этгээд энэ журмын 4.2-т заасан хугацаанд гэрээ байгуулаагүй бол Зөвлөл гэрчилгээг хүчингүй болгоно.
4.4. Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсөл хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд гэрчилгээ авсан этгээд нь Зөвлөлд нэн даруй мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдсэнээр гэрчилгээ хүчингүй болж, гэрээ цуцлагдсанд тооцно.
КИНО БҮТЭЭХ ЗАРДЛЫН БУЦААН ОЛГОЛТЫН ХҮСЭЛТ ГАРГАХ, ТӨСЛИЙГ ХЯНАХ, БҮРТГЭХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ҮНЭЛЭХ, ТАЙЛАГНАХ, ЗАРДЛЫН ТОДОРХОЙ ХУВИЙГ БУЦААН ОЛГОХ ЖУРАМ
4.5. Зөвлөлөөс Кино урлагийг дэмжих тухай хуулийн 18.5-д заасан дээд хязгаарт багтаан гэрчилгээний хугацааг сунгаж болно. Гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэрийг үндэслэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулна.


АДМИН








Нийгэм






