Dark Light
Нийгэм | 2024-06-12

Бэлчээрийн ургамлын гаралт ихэнх нутгаар хэвийн байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургаадугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд буюу Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар муу. Булган, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дорнодын ихэнх нутгаар хэвийн, бусад нутагт дунд  байна.

Энэ арав хоногт салхины хурд тал хээр, уулархаг нутгаар түр зуур 18-25 м/с буюу аюултай үзэгдлийн, Булганы Сэлэнгэ, Баянхонгорын Богд, Сүхбаатарын Дарьгангад 28-32 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ. 

Харин  агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-3.8 градусаар дулаан, хур тунадас 30 орчим хувьд олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу, 70 гаруй хувьд дунджаас бага орсон байна. 

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10