Dark Light
Нийгэм | 2024-06-21

Арслан: Идэвхтэй амралтын өдөр болгоорой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МАРГААШ 2024/06/22-ны 12 ордын зурхайг танилцуулж байна 

Хонь: Хувийн ажлаа амжуулахын тулд амсхийх завгүй байх өдрийг өнгөрүүлнэ. Мөн бичиг баримттай холбоотой албаны ажил таны эрч хүчийг их барах тул ядрах бололтой. Нэлээд удаан хугацааны турш уулзаагүй, бараг л холбоо тасарсан хүнтэйгээ уулзаж үл ойлголцлоо арилган хуучны сайхан дурсамжаа сэргээх нь таны сэтгэл санааг өөдрөг болгоно.

Үхэр: Таныг бусад хүмүүсээс ялгаруулдаг онцлог зан чанараа өнгөлж тордоорой. Хэзээ ч бусдыг өдөөн хатгалгад авталгүй, аливаа үйл явдлыг дэвэргэхгүй байх нь чухал юм. Энэ өдөр ямар ч тохиолдолд үүссэн нөхцөл байдлыг ажиглаж байгаад тайвнаар, ухаалгаар шийдвэр гарга. Ур чадвараа ашиглан эерэг хандлагыг бий болгох хэрэгтэй. Эрүүл мэндээ анхаар. Сонирхолтой спортоор хичээллэж, идэвхтэй амьдралыг эрхэмлэ.

Ихэр: Гадаад орчинд таагүй уур амьсгал ноёрхож, нийгмийн болж бүтэхгүй зүйл болон амьдралын ачаалалд бухимдаж ундууцсан хүмүүс ихэснэ. Энэ өдрийн хандлага таны эерэг энергийг бууруулна. Өөрийн эрүүл мэндийг гаргуунд нь орхисноор нэлээд хүндрэл үүсэж мэдэх тул байнга анхаарал тавихыг зөвлөж байна. Ихэнх хүмүүс өнөөдөр олон хүмүүсийн дунд байхыг хүснэ. Дотно найзуудтайгаа халуун дулаан яриа өрнүүлэх нь сэтгэл санааг тань өргөнө.

Мэлхий: Амралтын өдөр ч хувийн амьдралаас илүү ажил хэргээ илүүд үзнэ. Төлөвлөсөн уулзалт, хамтын үйл ажиллагааны бичиг цаастай холбоотой асуудалд маш нухацтай, хянамгай хандвал амжилттай дуусгаж чадна. Тайван, тэвчээртэй байж бүхий л зүйлд эрүүл ухаанаар хандахыг зөвлөж байна. Худал хуурмаг, заль мэхэнд өртөж болзошгүй тул болгоомжтой байгаарай.

Арслан: Идэвхтэй амралтын өдөр болгоорой. Агаар салхинд гарч тархиа сэргээх, ном унших, бясалгал хийх зэрэгт цагаа зориул. Энэ нь эрүүл мэндэд ашигтай гэдгийг санаарай. Хувийн ажил үйлс амжилттай байх ч материаллаг байдал дээр санаа зовох асуудлууд урган гарна. Үүнийг шийдвэрлэх гэж нэлээд зүдрэх бололтой.

Охин: Амьдрал танд сонирхолтой сорилтыг илгээх болно. Олны тус дэмийг авахаас бүү цааргал. Хэдий тийм ч аливаа хүндрэл бэрхшээлийг зөвхөн та өөрийн сэтгэлийн хатаар даван туулдаг гэдгийг ухаарах болно. Өөрийн хүч хүрэх, хийж чадах зүйл дээр шаргуу тэмцэхийг зөвлөж байна. Ажил төрлийн түр зуурын уналт танд маш их ухаарал, сургамжийг бэлэглэх болно.

Жинлүүр: Чухал ажил алба эрхэлдэг хүмүүст маш сайхан ажлын санал орж ирнэ. Энэ үед хийсэн гэрээ хангалттай орлогыг танд авчрах болно. Амжилт олно гэдэгт та итгэлтэй байж болно. Зарим дуусаагүй ажлаас болж энэ өдөр толгой өөд татахгүй ажиллах бололтой. Амжуулах ажил их байгаа ч бүгдийг амжуулах боломжгүйдээ сэтгэл гутарна. Хувийн амьдралтай холбоотой асуудал ч гарч ирнэ. Гэхдээ үүнийг цаг алдалгүй шийдвэрлэж чадна.

Хилэнц: Бүхий л зүйлд арвич хямгач байж хэмнэлтийг эрхэмлэх хэрэгтэй болно. Алсын хараатай байж, хэрэггүй дэмий зардал гаргахгүй байхыг хичээ. Ойр дотнын хүнийхээ итгэлийг алдахгүйн тулд та хамаг байдгаараа хичээгээрэй. Танд атаа жөтөө, муу санасан хүмүүс багагүй байгааг өөрийн нүдээр харах болно. Гэхдээ хэн нэгэнтэй маргалдах хэрэггүй. Хүлээцтэй бай.

Нум: Өнөөдөр нэлээд их ажлын ачаалал авах бололтой. Гэвч ажлын хажуугаар гэр бүл, ахмадууддаа тавих анхаарлаа орхигдуулахгүй байх хэрэгтэй. Бусдад өгсөн амлалтаа ч мартахгүй амжуулж чадах болно. Шинэхэн танилынхаа үнэн нүүр царайг харах болно. Таны сайхан нөхөрлөл болж чадна гэсэн итгэл найдвар талаар болж мэднэ. Архи дарс, зугаа цэнгэлд умбах хэрэггүй. Тэвчээртэй зан олон таагүй асуудалд орохоос сэргийлж чадна.

Матар: Энэ өдөр эрүүл мэндээ сайн анхаар. Хууч өвчин сэдрэх шалтгаан үүсэх бололтой. Хууль ёс, дүрэм журмаа баримтлахгүй байх нь эрсдэл дагуулах магадлалтай. Хийхээр төлөвлөсөн ажлаа бага зэрэг амжуулж чадна. Гэхдээ амьдралаас хэт ихийг шаардах хэрэггүй. Олдож байгаа боломж бололцоог гололгүй, алдалгүй барьж авч чадвал та сэтгэл ханамжтай байх болно.

Хумх: Найз нөхөхтэйгөө хамтдаа цагийг өнгөрүүлж, алба амины олон асуудлыг хэлэлцэх үе. Чөлөөтэй тоглож наргих нь таны хувьд сайхан амралт болж ч магадгүй юм. Хувийн аар саар ажлаа амжуул. Бусдад тусламж дэмжлэг үзүүлэх зэрэгт ихээхэн цагаа зориулж магадгүй. Таны бодол санаа ойр дотнын хүмүүстэйгээ гайхалтай сайхан нийцэх болно.

Загас: Арилжаа наймаа, худалдаа үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүст олон үйл явдал тохиолдож мэдэх юм. Худалдан авалт ихсэх боловч ашиг алдагдал аль алийг хүлээж магадгүй. Залуус хүмүүсийн хүсэл мөрөөдөл ихэнхдээ томоохон салбарт хөл тавьж, авьяас билгээ нээх байдаг тул өөрийгөө олон нийтэд таниулах алхам хийнэ. Зарим ажил мэргэжлийн хүмүүс амжилт олж, өөрийн байр сууриа ахиулж чадна. Гэр бүл, ойр дотнынхонтой харилцах харилцаандаа анхаарахгүй бол бага зэргийн хүндрэл гарна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10