Dark Light
Нийгэм | 2024-06-21

Улсын бүртгэлийн байгууллагын ажилтны сургалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтнуудын сургалтыг зохион байгуулж байна. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль, түүнтэй холбоотой бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгын хүрээнд “Улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтнууд”-д зориулсан “Эрх зүйн  болон программын сургалт”-ыг Улсын бүртгэлийн байгууллага зохион байгуулж байна.

Сургалтын явцад итгэмжлэгдсэн ажилтнуудад Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль болон түүнтэй холбоотой бусад хууль тогтоомжид тусгагдсан итгэмжлэгдсэн ажилтны эрх, үүрэг, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч ажиллалаа.

Мөн сонгуулийн тоног төхөөрөмж, программын танилцуулга, сервер болон клиент компьютерүүдийг сүлжээгээр холбох, модем ашиглах, IP хаяг, системийн цагийг тохируулах, сонгогчдын нэрийн жагсаалтад лавлагаагаар өөрчлөлт оруулах, түүнийг тулгах, албажуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг хэвлэх, программыг түгжих, битүүмжлэн лацдах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ.

Өнөөдрийн байдлаар /2024.06.21/ Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан хуваарийн дагуу 11 баг бүрэлдэхүүн 19 аймгийн нийт 2040 хэсгийн хорооны 2338 итгэмжлэгдсэн ажилтнуудад сургалтыг амжилттай зохион байгуулсан. 2024 оны зургаадугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хийхээр төлөвлөсөн 2 аймгийн итгэмжлэгдсэн ажилтны сургалтыг зохион байгуулснаар орон нутгийн сургалтууд өндөрлөх юм.

Түүнчлэн нийслэлийн 9 дүүргийн итгэмжлэгдсэн ажилтнуудын сургалтыг зургаадугаар сарын 23,24-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10