Dark Light
Нийгэм | 2024-06-21

Нийслэлийн авто замын 20-30 хувь нь ус зайлуулах шугамтай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хот үргэлжлэн орсон шиврээ борооноор ч үерт өртөж, урсах эрсдэлтэй болсон. Учир нь хотод борооны ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ бий. Тус шугам хоолойн насжилт дуусаж, элэгдэлд орсон. Энэ бол дулааны улиралд анхаарах гол асуудал.

Үерийн аюулд жил бүр өртдөг хэр нь өнөөдөр ус зайлуулах шугам хоолойноос илүү бродюр сольж, зам нөхөхөд л төсөвлөдөг.

Нийслэлийн авто замын ердөө 20-30 хувь нь ус зайлуулах шугамтай, ачаалал нь аль хэдийн хэтэрчихсэн. Мөн шугам хоолойн 60-70 хувийнх нь насжилт дууссан гэдгийг Геодези усны барилга байгууламжийн газраас мэдээлсэн.   Мэргэжилтнүүдийн судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд цаашид 400 км гаруй шугам сүлжээг өргөтгөх шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Гэвч тус инженерчлэл, шугам хоолойг шинээр тавихад хэт өндөр зардалтай учир жил бүрийн улсын болон нийслэлийн төсөв байдаггүй.

Гэхдээ энэ жил далан шугамын цэвэрлэгээний төсөв нийт 4 тэрбум гаруй төгрөг тусгажээ.

Тус төсвийн хүрээнд хавар болон зундаа далан, сувгуудыг 1-2 удаагийн давтамжтай цэвэрлэгээ хийх, шугам сүлжээн дээр борооны дараа 3-4 удаагийн давтамжтай их цэвэрлэгээ хийх аж. Тэгэхээр тус төсөв ус зайлуулах шугам хоолойг шинэчлэхэд огт зориулагдаагүй ба элэгдэж хуучирсан насжилт нь хэтэрсэн шугам сүлжээгээ цэвэрлэхэд л зориулагдсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10