Dark Light
Нийгэм | 2024-06-21

Туул гол үерийн аюултай түвшнийг давж, үерлэх эрсдэл өндөр байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс голуудын усны түвшнийг хоногт хоёр удаа хэмждэг бол цаг үеийн нөхцөл байдлын улмаас хоногт 6 удаа буюу 4 цагийн давтамжтайгаар хэмжилт хийж байна. 

Зургаадугаар сарын 21-ний өдрийн 20:00 цагийн хэмжилтийн байдлаар Тэрэлж гол үерийн аюултай түвшинг 20 см орчим, Туул гол Улаанбаатар хот орчимд үерийн түвшинг 22 см орчим давсан буюу 224 см байна. Туул голын үерийн аюултай түвшин Улаанбаатар хот орчимд 260 см байдаг бөгөөд маргааш уг түвшинг давж үерлэх эрсдэл өндөр байгааг Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс анхааруулж байна. Иймд Туул голын сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аж ахуйн нэгж байгууллага, амарч аялаж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10