Dark Light
Нийгэм | 2024-06-22

Суудлын автомашин усанд живжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Онцгой байдлын газарт зургаадугаар сарын 22-ны 16:00 цагийн байдлаар гэр, хашаанд ус тогтсон 21 дуудлага бүртгэгдсэн байна. Алба хаагчид 15 дуудлагаар 220 тонн усыг соруулан аюулгүй байдлыг хангаж, 6 дуудлагад заавар зөвлөмж хүргэн ажиллаж байна. 

Голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул усанд боогдсон, автомашинтай голд суусан дуудлага ирж байна. Тухайлбал Багануур дүүргийн 3-р хороо Хөдөө хэсэг Мэлз зуслангийн хойно Бааст голд приус-30 загварын автомашин усанд живсэн, дотроо 1 хүнтэй, урсах гэж байна дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход приус-30 загварын автомашин усанд живсэн, жолооч нь дотроо гацсан байсныг эсэн мэнд гаргаж аюулгүй болголоо. 

Ойрын өдрүүдэд Хэрлэн, Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ голуудын усны түвшин улам нэмэгдэх тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10