Dark Light
Нийгэм | 2024-06-23

Мэлхий: Од эрхэс ивээнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Бодит биш зүйлийг ач холбогдолгүй гэж тоохгүй өнгөрөх нь ажил хэрэгт нөлөөлж болзошгүй байна. Мөнгө санхүүгийн харилцаагаа зөв зохистой авч явах нь амаргүй байх болно. Чухал зүйл дээр хөрөнгө мөнгийг гол зэвсэг болгох эсвэл хэн нэгнийг дарамтлах хэрэглэл болгож хэрэггүй. Таагүй үйл явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй. 

Үхэр: Энэ өдөр өөрчлөлтийг багаас нь эхлэх хэрэгтэй. Сайхан эхлэл, эрс шинэчлэлийн төлөө эр зориг гаргахаас гадна өөрийгөө бэлдсэн байх нь чухал. Таны төлөвлөгөө тодорхой бол одоо хэн ч зогсоож чадахааргүй тийм шийдэмгий байна. Харин хэт биеэ тоосон, өөрийгөө өндөрт өргөмжилсөн бөгөөд энгийн хүмүүсээс хүйтэн хөндий байх нь таагүй нөхцөл байдлыг авчирч мэднэ.   

Хамтатгах: Өнөөдөр олон асуудлыг шийдвэрлэж чадах бололтой. Төлөвлөсөн бүхнээ амжуулж чадах эрч хүч, энергитэй байна. Олон хүнтэй эвтэй харилцан, эерэг энерги цацруулж байх нь сайхан хүмүүсээр хүрээлүүлж, инээд хөөрөөр дүүрэн өдрийг өнгөрүүлэх боломж олгоно. Таны шийдэмгий зан, өөрийн гэсэн арга барил тань амжилт авчрах бололтой. 

Мэлхий: Од эрхэс ивээж, таныг хамгаалалтдаа авна. Таны үйл хэргийг амжилт дагалдана. Холоос сонирхолтой мэдээ ирнэ. Хувийн амьдралд тань ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдэж, хэн нэгэн шинээр орж ирнэ. Хамгийн тохиромжтой нөхцөл байдлыг ашиглан сэтгэлээ нээх, дотоод мэдрэмжээ хуваалцах нь танд маш их аз жаргалыг мэдрүүлэх болно.

Арслан: Таагүй үйл явдлын үеэр аз туршсан алхам хийвэл маргаан зөрчилдөөн үүсэж болзошгүйг анхаар. Элдэв хий хоосон таамаг нь таныг эргэлзүүлж, тээнэгэлзүүлэх өөр үр дүнг үзүүлэхгүй тул дэмий зүйлд найдахаас илүүтэй ойр дотнын хүмүүстэйгээ сайтар ярилцаарай. Чадахгүй зүйлээр оролдож хайран цаг зав, хүч хөдөлмөрөө барах хэрэггүй. 

Охин: Ирж буй долоо хоногт таныг нэлээд асуудал хүлээж байгаа тул их ажилд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Аялж зугаалах төлөвлөгөөг ч гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хамт гаргаарай. Энэ өдөр танд хувийн ур чадвараа харуулах ямар  нэгэн боломж гарч ирж мэдэх юм. Гэхдээ олон хүний дунд өөрийн зөв гэж зүтгэж, дайрах хэрэггүй. Энэ нь таныг нэлээд эвгүй байдалд хүргэж болзошгүй.

Жинлүүр: Шинээр санаачилсан ажил тань багагүй ашиг орлого олно гэдгийг тооцоо судалгаа харуулна. Сайхан мэдээ энэ өдрийн турш таныг урам зоригоор цэнэглэнэ. Зарим үед зөн совиндоо тулгуурлан бие даан шийдвэр гаргах хэрэгтэй болно. Ажил төрөлд гайхалтай сайн нөлөө үзүүлэх, ашигтай санал гэнэт өөрчлөгдөх болно. Дотоод мэдрэмжээ сайн сонс.

Хилэнц: Хий хоосон мөрөөдлөөс болж алдаа эндэгдэл, үргүй зарлага гарч болзошгүй. Элдэв таагүй зүйлс таныг эргэн тойрон гарах болно. Харин уран бүтээлч хүмүүс азтай бөгөөд олз омог арвин байна гэдэгт итгэлтэй байж болно. Ойр тойрныхонтойгоо бүх сайхан бүхнээ хуваалцаарай.

Нум: Өнөөдөр аливаа үйл явдалд үнэлэлт дүгнэлт хийх, эргэцүүлэх зэрэгт ихээхэн цагийг зарцуулна. Болж байгаа үйл явдлуудын үр дүн өөрөө өөрийгөө таньж мэдэхэд тань тусална. Өөрийнхөө амьдралыг зөн мэдрэмжтэйгээ хослуулан баяр баяслаар дүүрэн, сэтгэл хангалуун байлгах боломжтой болно. Аливаа зөрчилдөөнийг дэвэргэх, хурцатгахгүй байх тал дээр анхаар.

Матар: Арилжаа наймаа, санхүү бизнесийн эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ удаад ашиг олох боловч хожим алдаа гарах магадлалтай бол өөрийгөө хянах хэрэгтэй байна. Шунал хорхойгоо дарж байхгүй бол томоохон эрсдэлд орж болзошгүй. Эрүүл мэндийн хувьд анхааралтай байхгүй бол ужиг өвчин хүндрэх аюултай. 

Хумх: Шийдвэрлэхэд хүнд асуудалтай нүүр тулгарна. Хийхгүй хойшлуулсан ажил асуудалд хутган мөнгө санхүүгийн хувьд хүндрэлд орж магадгүй. Ажил хэрэгч чадвар тань өндөр байх боловч материаллаг байдал болон санхүүгийн боломж нэмэгдэхгүй. Харин урт хугацаанд ашигтай ажиллах хамтрагчаа олно.     

Загас: Таны санхүүгийн нөхцөл байдал сайжирч байгаа тул хүссэн зарцуулалтаа хийж, хэрэгтэй өөрчлөлт үүсгэх боломжтой гарах болно. Хайртай хүмүүсийг түр зуурын холдолт сорино. Хэн нэгний явуургүй үгэнд итгэх хэрэггүй. Гэр бүлийн арга хэмжээ халуун дулаан, баяр жаргалтай байх болно. Үр хүүхдүүдийн амжилт таныг баярлуулна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10