Dark Light
Нийгэм | 2024-06-24

Допингийн эсрэг олон улсын сургалт хийв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA-AMA), түүний Төв Азийн бүс (RADOCA), Хууль зүй, дотоод хэргийн яам, Биеийн тамир спортын улсын хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хамтран “Үр дүнгийн удирдлага ба хэрэг хянан шийдвэрлэх хорооны ажиллах арга барил” сэдвээр олон улсын сургалт зохион байгууллаа. 

Сургалтыг Литва Улсын допингийн эсрэг байгууллагын захирал Рута Баните (Ruta Banyte), тус байгууллагын үр дүнгийн менежмент хариуцсан менежер, хуульч Эрика Петрутит (Erika Petrutyte) нар олон улсын онол практикт үндэслэн удирдан явуулав. 

Сургалтын хамтран зохион байгуулагчдыг төлөөлж Дэлхийн допингийн эсрэг байгууллагын Ази, номхон далайн бүс нутаг хариуцсан менежер Перумал Саравана (Perumal Saravana), Бүс нутгийн допингийн эсрэг байгууллагын захирал Венера Абдула (Venera Abdulla) нар Монгол Улсад хүрэлцэн ирж хамтран ажиллаж байна.

Сургалтад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд болох ХЗДХЯ, БТСУХ-ны албан тушаалтнууд, Үндэсний бөхийн холбооны төлөөлөл, Монголын олон улсын арбитрын арбитрч бөгөөд давж заалдах комиссын гишүүд болон Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын мэргэжилтнүүд хамрагдлаа.

Ийнхүү хоёр өдрийн турш үргэлжлэх сургалтад хамрагдсанаар үр дүнгийн менежментийн үе шатууд; допингийн эсрэг дүрмийн зөрчлүүд; холбогдох журам, процесс, дүрэм, хугацаа; үр дүнгийн менежментийн үеэрх хамаарах хүмүүсийн эрх; үр дүнгийн менежментийн үеэрх олон нийтэд мэдээлэх ба мэдээлэл хамгаалах зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг авч байгаа нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцоор олон улсын өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх боловсон хүчнийг чадавхжуулах зорилготой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10