Dark Light
Нийгэм | 2024-07-30

Дунд гол дагуу үерийн хамгаалалтын барилга байгууламж барьж дууслаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Дунд гол дагуу 300 метр үерийн хамгаалалтын барилга байгууламж барьж дууслаа. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан:

Өнгөрсөн зун болсон үерийн эрсдэлийг тооцоолоход зонхилох хэсэг нь зөвшөөрөлгүйгээр үерийн барилга, байгууламжийг хааж буусан, хийцлэл өөрчилсөн, газрын зөвшөөрлийн хэмжээг хэтрүүлж барилга, байгууламж барьсан тохиолдлууд байсан. Энэ хүрээнд Дунд голын голдирол өөрчлөн барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг 2023 оны арван нэгдүгээр сарын 5-ны өдөр буулгаж, газрыг чөлөөлсөн. Ийнхүү энэ сарын эхээр уг байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барих ажлыг эхлүүлж, өнөөдөр дууссан бөгөөд нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Ташрамд, Улаанбаатар хотод нийт 163 км үерийн далан байдаг. Энэ онд зургаан байршилд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг хүчитгэж байгаа бөгөөд цаашид 500 км орчим үерийн хамгаалалтын даланг байгуулж, үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10