2024 оны долдугаар сарын 31-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Төвөгтэй асуудлыг шийдвэрлэх гэж өглөөнөөс эхлэн зүдэрнэ. Таны эрч хүч тийм ч өндөр биш. Амархан сульдаж ядрах, сэтгэлийн хатгүй байх зэрэг нь эрүүл мэндийг тань хохироож мэднэ. Харин эрчүүдийн хувьд өөрийн бодсон бодолдоо сэтгэсэн зүйлдээ сэтгэл хангалуун байхаас гадна зөвхөн өөрийгөө хөгжилтэй байлгаж чадна.
Үхэр: Нийгмийн хүрээнд орж ажиллахаар шийдсэн бол өөрийгөө хоёрдугаарт тавьж сурахад суралц. Эрчүүд ажил болоод хувийн амьдралд сэтгэл хангалуун бүтэмжтэй байна. Харин бүсгүйчүүдийн тоглоом наргиан нь ам зөрөхөд хүрч магадгүй. Үр хүүхдүүддээ анхаарал хандуулж тэднийг сонсох цаг гаргаарай.
Ихэр: Таны санал санаачилга нь дотнын хүмүүсийн дэмжлэгийг төвөггүй авч чадна. Гэвч хамтран ажилладаг хүнээс таагүй үг үйлдэл анзаарч урам хугаран сэтгэл тавгүйтэх магадлалтай. Алддаггүй хүн гэж байдаггүй тул нэг удаа уучлах нь зөв шийдвэр байх болно. Хүүхдүүдэд болон ахмадуудад цаг гарган тэднийг сонсох нь гэр бүлийн уур амьсгалыг сайжруулна.
Мэлхий: Ажлын ур чадвар тань өндөр байж урд байгаагүйгээр олон зүйлд амжилт гаргана. Ямар нэг зүйлд хүч хөлсөө гарган ажиллахад биеийн эрч хүч өндөр, эрхтэн хурц байна. Ихэнх хүмүүс хариуцлагатай байдлыг эрхэмлэн мэрийх болно. Гэвч бүхнийг өөрийн болгох гэж оролддог зангаасаа татгалзах хэрэгтэй.
Арслан: Арга барилаа зөв тодорхойлж, өөрийгөө бусдад эерэг байдлаар илэрхийлэх үе. Ажил амьдралын хэмнэлээ зөв голдиролд оруулахыг тулд бага зэрэг өөрчлөлт хийгээд үзээрэй. Хувийн амьдралд азтай учрал тохионо. Бусдын амьдралыг гадна талаас нь өөлж өөнтөглөх хэрэггүй. Олсон туршлагаа бусадтай хуваалцахаас бүү татгалзаарай.
Охин: Хэт ачаалалтай ажилласнаас болж мэдрэлийн ядаргаа тусаж магадгүй. Байж сууж чадахгүй давчдан бухимдал төрж, сэтгэл санаа тогтворгүй байх нь таны эрүүл мэндэд маш муугаар нөлөөлөх болно. Чухал бичиг баримттай холбоотой ажлаас хол хөндий байхыг зөвлөж байна. Мөн мөнгө төгрөгийн асуудалд оролцох хэрэггүй.
Жинлүүр: Од гараг ихэнх жинлүүрт боломж олгож байгааг анхаарах хэрэгтэй. Таны төлөвлөсөн ажил бүтэмжтэй байж амжилтад ойртож байгаа ч ажил ажил гэсээр ар гэрээ орхигдуулсны шанг хатуухан барих магадлал өндөр байгаа тул гэр бүл үр хүүхдэдээ цаг гаргаж сонсох шаардлагатай. Гэр бүлийн уур амьсгалыг зөөллөж чадвал бусад бүх зүйл сайн сайхан байхыг амлаж байна.
Хилэнц: Амьдралын эрч хүч дээд цэгтээ байгаа тул таны дур булаам байдал, сэтгэл санаа нэлээд өндөр байна. Олон хоног үргэлжилж байгаа ажлаа ч амжилттай дуусгана. Ойрын ирээдүйнхээ төлөвлөгөөг ч гаргаж амжина. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, санхүүгийн аливаа тайлан тооцоо хийхэд тохиромжтой үе. Олж авсан мэдээллээ ашиглан хувийн байр сууриа бэхжүүл.
Нум: Арилжаа наймааны асуудал цэгцэрч та өөрийн худалдан борлуулах эд хөрөнгөө үнэ унагалгүй борлуулсан нь танд сэтгэлийн таашаал авчрах болно. Яаран эхлүүлсэн ажил нь түр зуурынх байх тул бодох хугацаа, дүгнэлт хийх боломжийг өөртөө олгоорой. Гэр бүлийн уур амьсгал халуун дулаан үр хүүхдүүд болон ахмадууд сэтгэл хангалуун аз жаргалтай байх болно.
Матар: Гайхалтай сэтгэл хөдөлгөсөн үйл явдлууд ар араасаа тохиож та нэлээн цочирдож баярлаж хөөрсөн мэдрэмжийг авах болно. Санхүүгийн байдал ч таатай байна. Гадуур явж, дэлгүүр хэсэх зэрэг нь таны хувьд удаан хийгээгүй ажлын нэг болсон байна. Тархиа амраангаа хүссэн худалдан авалтаа хийхэд алдахгүй.
Хумх: Сонирхолтой шинэ хүмүүсээр танилын хүрээгээ нэмэх боломжийг бүү алдаарай. Бүх зүйлээ хайр сэтгэлдээ зориулж түүндээ сэтгэл хангалуун байж шагнагдах болно. Албан бичгээ эмхэлж цэгцэл мөн гүйцэтгэсэн ажлаа эргэж хараарай. Таны хянуур ажилдаа сэтгэлээсээ ханддаг байдал тань танд амжилт албан тушаал ахих боломжийг олгох болно.
Загас: Ямар нэгэн таагүй зүйл таныг тойрохгүй тул асуудлыг хурцатгахаас зайлсхийгээрэй. Таны энерги эрч хүч өндөр, зургаа дахь мэдрэхүй тань дээд цэгтээ хүрсэн байна. Аав ээж, дотнын хүмүүсийн зөвлөгөөг сонсох нь танд эрч хүчийг нэмэх болно. Хайртай хүнээ баярлуулах ямар нэгэн зүйл бодож ол. Хэрэв үл ойлголцол үүсэж харилцаа тааруу байгаа бол түүнийгээ засах сайхан боломж юм.
АДМИН








Нийгэм







