Увс аймаг, Өлгий сум. Чаргад багийн “Хөндөөгийн-Эхэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 113км, сумын төвөөс зүүн урд зүгт 11 км/-т долдугаар сарын 30-ны өдрийн 06:30 цагийн орчим айлын гэр дээр аянга буусан тухай мэдээллийг долдугаар сарын 30-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтанууд очиход малчин Л-ийн гэр дээр аянга бууж гэрийн бүрээс хайлж, тоононы баруун хэсэг хагарсан байсан. Хүн гэмтэж бэртээгүй.
Нийгэм | 2024-07-31
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




