Dark Light
Нийгэм | 2024-07-31

“Парис-2024”: Монгол Улсын баг 28 дугаар байрт жагсаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Парис-2024” зуны олимпын наадам олимпын наадмын өрсөлдөөн дөрөв дэх өдрөө өрнөж байна. Тус наадамд 206 орны 10.500 тамирчин хурд, хүчээ сорьж байгаа бол манай улсаас спортын есөн төрөлд 32 тамирчин оролцож буй билээ. Энэ наадмын медалийн хүснэгтийг одоогоор Япон улсын баг (7 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль) тэргүүлж байгаа бол БНХАУ-ын баг (6 алт, 6 мөнгө, 2 хүрэл медаль), Австрали улсын баг (6 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль) удаалж байна. Харин Монгол Улсын баг нэг мөнгө, нэг шагналт байрт орсон амжилтаар 206 орноос 28 дугаар байрт жагсаж байна. Өнөөдрийн байдлаар жүдо болон боксын спортын төрлөөр долоон тамирчин өрсөлдөөнөө өндөрлүүлсэн (жүдо зургаа, бокс нэг) юм. Тэгвэл үлдэж буй өдрүүдэд Монголын 25 тамирчин есөн төрөлд өрсөлдөнө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10