Dark Light
Нийгэм | 2024-07-31

НДЕГ-ын дарга Л.Мөнхзулыг ТНБД-аар томилов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын хуралдаанаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Л.Мөнхзулыг томилжээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн нэг бол Нийгмийн даатгалын ерөнхий газар. Тус газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Л.Мөнхзулыг 2023 оны аравдугаар сарын 26-нд НДЕГ-ын даргын албан тушаалд томилсон байдаг. Түүний хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байжээ.

НДЕГ-ын дарга асан Д.Зоригтийг 2022 онд албан өрөөндөө мөрийтэй тоглож байгаад баригдаж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэх мэдээлэл цацагдаж байсан юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10