Dark Light
Нийгэм | 2024-08-01

Улаагчин тахиа өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 27 2024.08.01 ПҮРЭВ ГАРАГ 

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН ДӨРВӨН НОГООН УЛААГЧИН ТАХИА ӨДӨР 

Үс засуулбал: Өлзийтэй сайн 

Наран ургах, шингэх: 05.29-20.28 

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Уул 

Аргын тооллын наймдугаар сарын 1, Бархасбадь гараг. Билгийн тооллын 27, Хэрцгий охин одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:29-20:28. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10