Dark Light
Нийгэм | 2024-08-01

Үхэр: Өнөөдөр таныг аз ивээж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Ажил, амьдралаа бүхий л талаар тэнцвэртэй байхад анхаарахгүй бол хувийн амьдрал тань орхигдож байгааг анзаарахгүй байх. Танд чин сэтгэлээсээ туслах хэн нэг хүн гарч ирнэ. Хувийн амьдралд тань нэлээд өөрчлөлт орж болзошгүй. Таны сэтгэх бодох чадвар, өөдрөг үзэл тань урагш тэмүүлэхэд ихээхэн түлхэц болно.

Үхэр: Өнөөдөр таныг аз ивээж байна. Бодож санасан зүйлийнхээ ихэнхийг хэрэгжүүлж чадна. Амьдрал ажилдаа түүртэж дэргэдээ байгаа хүндээ бухимдлаа гаргах нь орчны уур амьсгалыг эвдэхэд хүргэнэ. Урам зориг эрч хүчээ дээшлүүлэхийн тулд амралт, тайвшрал хэрэгтэй. Сайн хоол ундтай байж, сайн унтаж амраарай.

Ихэр: Олон нийттэй харилцдаг хүмүүсийн хувьд ачаалал ихтэй байна. Ямар нэгэн үйл ажиллагаа таны ажлын цаг уртасгаж, ар гэртээ тавих анхаарал суларна. Худалдан авалт том жижгээс үл хамааран бага зэргийн алдагдалд хүргэж болзошгүй. Таны идэвхтэй байдал, харилцааны соёл зэрэг нь түншүүдэд ихэд таалагдаж, ажлаа амжилттай болгоход тусална.

Мэлхий: Таны эргэн тойронд эмх замбараагүй, үймээн шуугиан ихтэй байгаа бол зөрчил тэмцэл гарах болно. Таагүй зүйлд хутгалдсанаар сайн зүйл болохгүй. Таагүй уур амьсгал өдрийн турш салахгүй л болов уу. Эерэг сайн сайхныг урин дуудаж, эрч хүчээ нөхөх арга хэмжээ ав. Буруу зуршлаа аль болох сайн хянаарай.

Арслан: Ухаалаг байдлаараа эргэн тойрны хүмүүст их зүйлийг ойлгуулах бололтой. Ур чадвараа ил гаргаж, олон хүнд таниулах боломж гарч ирнэ. Энэ өдөр танил мэдрэмж төрж, өөрөөрөө бахархана. Ажилладаг салбарынхаа тэргүүлэх зэргийн хүмүүстээ уулзаж, ярилцах боломж тохионо. Хайр дурлалдаа үнэнч гэдгээ батлан ямар нэг зүйл хийхийг хүснэ.

Охин: Санхүүгийн хувьд ямар нэгэн уналт, алдагдал гарч магадгүй. Та төсөөлж байгаагүй, төлөвлөөгүй уулзалт болж таагүй мэдээ сонсоно. Амьдралд гарч ирэх сайн муу бүхий л өөрчлөлтөд бэлэн байхыг зөвлөж байна. Нийтийн дунд мэдлэг дутсанаас үүдэн эвгүй байдалд өөрийгөө оруулна. Та үүнд маш их эмзэглэн өдрийн турш таагүй байдалд байна.

Жинлүүр: Ачаалалтай ажлын хажуугаар гэнэтийн асуудал гарч ирнэ. Энэ нь таны сэтгэл санааг зовоож мэднэ. Эрч хүчийг нэмэгдүүлэх арга олох хэрэгтэй. Амжилтын үндэс нь үүрэг хариуцлага болон өөрийгөө мэдрэх явдал юм. Өөрийн сэтгэл зүйг сайжруулснаар өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд хялбар байх болно. Таныг урьдчилан тооцоолоогүй уулзалт хүлээж байна.

Хилэнц: Шударга үнэнч зангаа харуулах үе. Хэн нэгний өдөөн турхирсан, уруу татсан үйлдлийг ч эергээр хүлээн ав. Эргэн тойрныхондоо чин сэтгэлээсээ ханддаг, сайхан зан тань ажил амьдралдаа амжилт олоход гол түлхэц болно. Энэ үед элдэв муу муухай зүйл бодож, түүнийгээ болох юм шиг төсөөлөх хэрэггүй. Үргэлж эерэг зөв бодолтой яваарай.

Нум: Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст таатай үе. Шинэ бүтээлээ амжилттай дуусгаж, олон нийтэд хүндлэгдэнэ. Эмх цэгцтэй байдал, ухаалаг, шулуун шударга зангаараа амжилтыг саадгүй олох чадвартай байна. Үзэл бодол нийлэхгүй, хувиа хичээсэн зантай hoyttv эртхэн зайгаа барьсан нь дээр. Таагүй харилцаа удаан хугацаанд засаж болохооргүй саад учруулж болзошгүй.

Матар: Амжилтын гол үндэс нь өндөр мэдлэгтэй, сайн чадвар эзэмшсэн байх явдал юм. Ажлаас хөндийрөхгүй, толгой өөд татах завгүй идэвхтэй ажиллана. Дээд албан тушаалтанд санал тавих, хүсэлт гаргах зэрэгт тань эелдэг, энэрэнгүй хандах бололтой. Шүүх цагдаагийн байгууллагатай холбоотой асуудал хор уршиг дагуулахгүй.

Хумх: Ихэнх хичээл зүтгэл ямар ч үр дүнгүй өнгөрч магадгүй. Өмнөө байгаа эмхэлж цэгцлэх ажлаа хий. Мөн хийж дадсан ажлаа хий. Хамгийн дуртай хоолоо идэн, дархлаагаа дэмж. Шим тэжээлтэй хоол хүнсээр өөрийгөө баярлуул. Өнөөдөр таарамж муутай хүнтэйгээ аль болох нүүр тулахгүй байхыг хичээгээрэй.

Загас: Ихэнх хичээл зүтгэл ямар ч үр дүнгүй өнгөрч магадгүй. Өмнөө байгаа эмхэлж цэгцлэх ажлаа хий. Мөн хийж дадсан ажлаа хий. Хамгийн дуртай хоолоо идэн, дархлаагаа дэмж. Шим тэжээлтэй хоол хүнсээр өөрийгөө баярлуул. Өнөөдөр таарамж муутай хүнтэйгээ аль болох нүүр тулахгүй байхыг хичээгээрэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10