Dark Light
Нийгэм | 2024-08-09

“Ардчилсан нам” төрийн албаны шалгалтад бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар 2024оны наймдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 18 хүртэл “Төрийн албаны ерөнхий шалгалт”-д бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалт 10 хоног үргэлжилнэ. 

Тус сургалтыг төрийн албаны ерөнхий шалгалт болон тусгай шалгалтад бэлтгэх 15 жилийн туршлагатай Гавьяат хуульч Н.Чадраабалын үүсгэн байгуулсан “Мэргэн түшээ” төвийн мэргэжлийн багш нар зааж байна.

Ташрамд дурдахад, Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх зорилготой төрийн албаны 3-р улирлын шалгалт 2024 оны есдүгээр сарын 18-аас есдүгээр сарын 20-ны хооронд зохион байгуулагдана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10