Dark Light
Нийгэм | 2024-08-09

Ирэх өдрүүдэд манай 4 тамирчин барилдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын чөлөөт бөхийн баг тамирчид энэ удаагийн олимпод өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тодруулбал 2024.07.29-ний өдөр 32 хүний бүрэлдэхүүнтэй баг Парист ирж, тамирчдын дасан зохицох бэлтгэл сургуулилт төлөвлөгөөний дагуу үргэлжилсэн.  Одоогийн байдлаар манай 9  тамирчнаас хоёр тамирчин  V байрт орж, 5 нь тэмцээнээ өндөрлүүллээ. 

Парист ирсэн багийн бүрэлдэхүүнд 9 тамирчин, 6 бэлтгэл хангагч, 11 багш, эмч 1, массажист 2, сэтгэл зүйч 1, сэтгүүлч, зурагчин, холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга болон менежер гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

Олимпод оролцож буй 9 тамирчин болон шигшээ багийн 8 дасгалжуулагчийн зардал журмын дагуу БТСУХ-ны шигшээ багийн төсвөөс шийдвэрлэгддэг бөгөөд бусад арын албаны ажилтнуудын бүх зардлыг МЧБХ-ны хандив тусламж, УЗ-ийн гишүүдийн хураамжаар бүрдүүлсэн юм.

Холбооны Ерөнхийлөгч Я.Содбаатарын хувьд олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний өмнөхөн Парис хотод хүрэлцэн ирсэн бөгөөд  баг тамирчдаа дэмжихээс гадна ДБНХ-ны хурал, товлолт уулзалтуудад оролцож, ирэх жил Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй Дэлхийн чансааны цуврал тэмцээний албан ажлаар шахуу  хуваарьтай ажиллаж байна.

Ирэх өдрүүдэд манай 4 тамирчин барилдана. Баг тамирчдадаа амжилт ялалт билэгдэн,  зүрх сэтгэлээсээ дэмжиж буй та бүхэнд баярлалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10