Dark Light
Нийгэм | 2024-08-10

ПАРИС-2024: Өнөөдөр Т.Тулга, Э.Даваанасан нар барилдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эмэгтэйчүүдийн 76 кг : Энх-Амарын Даваанасанн

‘’Парис-2024” зуны олимпын наадмын Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 76 кгд “Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Энх-Амарын Даваанасан хүч үзнэ. Түүний хувьд эхний даваанд Нигерийн Ханна А.Рубентэй учраа таарав. Ялбал Тунис, Колумбын  бөхчүүдийн ялсантай.  Түүний зоонд  Олимпын хүрэл, дэлхийн  хошой аварга Туркийн Ясамен Адар, дэлхийн аварга, дэлхийн аваргын хүрэлтэй  Японы Юка Кагами нарын шилдгүүд байна. 

Эрэгтэйчүүдийн 65 кг: Төмөр-Очирын Тулга 

‘Парис-2024” зуны олимпын наадмын эрэгтэйчүүдийн 65 кгд “Осло-2021” ДАШТ-ийн хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга өрсөлдөнө. Т.Тулгын хувьд эхний даваанд Кубын  Вальдес Тобиетай учраа таарав. Дараа нь Гүржийн Дзабисашвили, Арменийн Язген Тенанян нарын ялсантай нь хүч үзнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10