Dark Light
Нийгэм | 2024-08-23

“Залуучуудын чуулган-2024” болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“TUV+TED Залуучуудын чуулган-2024” энэ сарын 25-нд Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт болно.

Чуулганыг "Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд Монголын Залуучуудын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа бөгөөд залуусын харилцаа холбоог сайжруулж, тулгамдаж буй асуудлынхаа шийдлийг зөв зохистой илэрхийлэх боломжийг олгох, залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. 

Тус үйл ажиллагаанд аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд, салбар залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд хамрагдаж, сэтгэлзүйн тренинг буюу зөвлөгөө, мэдээлэл өгөх, "Хөгжлийн түүчээ-Төв аймаг" илтгэл тавих болон чөлөөт ярилцлага, бүлгийн ажил зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Уг чуулган нь байгалийн цогцолборт газрыг үзэж, хөгжөөнт тоглоом тоглож, нэг өдрийг зугаатай өнгөрүүлэх үедээ тулгамдсан асуудлаа хуваалцан ярилцахаараа онцлог гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10