Dark Light
Нийгэм | 2024-08-23

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Болгар Улсын Ардын Хурлын дэд дарга Росица Кироваг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Болгар Улсын Ардын Хурлын дэд дарга Росица Кироваг энэ сарын 22-нд хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уламжлалт, найрсаг харилцаатай Болгар Улсын парламентын гишүүнээр олон удаа сонгогдож, Монгол, Болгарын парламент дахь найрамдлын бүлгийн даргаар ажиллаж байгаад баяр хүргэв. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагын ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Болгар Улсын Ардын Хурлын дэд дарга Росица Кирова өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсын парламентын сонгууль амжилттай явагдсанд баяр хүргээд Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаагаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулах, иргэд хоорондын харилцааг улам гүнзгийрүүлэх хүсэлтэй гэлээ. Ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохионо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10