Dark Light
Нийгэм | 2024-08-23

Богд ууланд төөрсөн 62 настай иргэнийг эсэн мэнд олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-уул дүүрэг 11-р хороо Богд-Уулын Кувейтын аманд амарч зугаалж, эмийн ургамал түүж байсан 62 настай эрэгтэй алга болсон гэсэн дуудлага 2024.08.21-ний өдрийн шөнийн 23:46 цагт ирсэн. 

Дуудлага мэдээллийн дагуу Аврах ангийн алба хаагчид 2024.08.22-ны өдөр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Эрлийн ажиллагаанд Аврах ангийн 8 алба хаагч, эрэлч нохой, ХУДОБХ-ийн Гал түймэр унтраах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, ХУД-ийн Цагдаагийн газрын 2-р хэлтсийн 5 алба хаагч, ар гэрийн бүрэлдэхүүнтэйгээр 12га талбайд 34км замыг туулан эрэн хайж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул шөнийн 00:30 цагт эрлийн ажиллагааг зогсоосон. 

Өнөөдөр буюу 2024.08.23-ны өдөр эрлийн ажиллагааг 07:00 цагт эхлүүлж, Богд-Уулын Манзуширын хийд, Өвгөний ам, Макын ам, Хүрхрээ, Хүрэл тогоо, Жаргалантын ам, Нүхтийн амуудаар 46га талбай, 81км замыг туулан эрэн хайж 16 цагийн орчимд Улаан хавцал гэх газраас алга болсон 62 настай эрэгтэйг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө. 

Эрлийн ажиллагааг ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, НОБГ-ын Аврах анги, ХУД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар анги, ХУД-ийн Цагдаагийн газрын алба хаагчид хамтран зохион байгууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10