Монгол улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан "Нутгийн буян" группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан есдүгээр сарын 08-ны 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Барилдах бөхчүүдийг есдүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ.
Тус барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай шагнал гардах бол гурван азтай үзэгч тодруулж тус бүр 1.000.000 төгрөг гардуулна.
Бөхчүүд, үзэгчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
НУТГИЙН БУЯН ГРУПП

АДМИН








Нийгэм







