Dark Light
Нийгэм | 2024-08-24

Байлдааны зориулалттай 1500 ширхэг сум тээвэрлэж явсан иргэнийг саатуулан шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадна байлдааны зориулалттай их хэмжээний сумыг автомашинд тээвэрлэж явсан иргэн Б-г саатуулжээ. Тухайн иргэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд байлдааны зориулалттай, 7.62 мм-ийн голчтой 1500 ширхэг сум тээвэрлэж явсныг илрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4-р зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Мөн энэ сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт иргэн Э нь ангийн зориулалттай карбин буугаар буудлага үйлдэх үед галт зэвсгийн эд ангид эвдрэл үүсэж, тухайн иргэний биед гэмтэл учирсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Иймд иргэн, хуулийн этгээд та галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалахдаа зэвсгийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10