Dark Light
Нийгэм | 2024-08-24

“Эрхэмлэж явах тусгаар тогтнол” үзэсгэлэнг дэлгэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Халх голын дайны ялалтын 85 жилийн ойг угтан Дорнод аймгийн Музей, “Ялалт” музей хамтран “Эрхэмлэж явах тусгаар тогтнол” тусгай үзэсгэлэнг олон нийтэд сонирхуулж байна.

Тодруулбал, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин, Монгол Улсын Ерөнхий сайд, 1939 оны Халх голын дайны Монгол Ардын Хувьсгалт цэргийн командлагч Х.Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан зүйлс, Халх голын дайны зэр зэвсэг, олдворууд, ахмад дайчдын хувцас хэрэглэлүүдийг дэлгэжээ.

Халх гол сумын “Ялалт” музейн захирал А.Чинбаян: “Харийн түрэмгийлэгчдээс эх орон, эрх чөлөө, хил хязгаарын халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрээ хамгаалах үйлсэд оролцож, халуу амиа зориулсан эх орончид, Улаан арми, түүний гарамгай төлөөлөгчид, ахмад үеийнхээ алдар гавьяаг мөнхжүүлэх, ирээдүй хойч үедээ эх орноороо бахархах, хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх, танин мэдүүлэх зорилготой” гэв.

Үзэсгэлэн Дорнод аймгийн Музейн Үзэсгэлэнгийн танхимд өнөөдрөөс эхлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10