Dark Light
Нийгэм | 2024-08-26

Баруун бүсийн залуус чууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Залуу үеийнхэнд бизнес эрхлэх шинэ санаа олгох, чадваржуулах зорилготой “Сreate your tomorrow” сэдэвт баруун бүсийн аймгийн залуучуудад зориулсан чуулга уулзалт  Ховд аймагт боллоо.

Уулзалтыг  энэ сарын 23-нд  JCI Монгол ТББ, Ховд аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулжээ.

Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймагт гарааны бизнес эрхэлж байгаа, мөн төр, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж буй залуусын төлөөлөл 150 гаруй хүн  уг  чуулга уулзалтад оролцсон юм. Энэ үеэр хувь хүний хөгжил, ирээдүйд эрэлттэй ур чадвар,  харилцаа холбооны чиглэлээр мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

JCI Монгол ТББ нь нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуу үеийнхэнд олгох зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10