Dark Light
Нийгэм | 2024-10-07

Ухуулах байранд архи уулаа гэх шалтгаанаар маргалджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21:15-цагт “Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны Ардчилсан намын байранд согтуу хүмүүс зодолдоод байна”  гэх дуудлага ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагааг зохион явуулсан. 

Шалгалтын явцад Ардчилсан намын ухуулах байранд 2024 оны 10 дугаар сарын 05-ны оройн 21:10 цагийн орчим нэр бүхий нэр дэвшигч нь ухуулагч 5 иргэний хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцад Монгол Ардын намын нэр бүхий 10 ухуулагч нар  орж, ухуулах байранд архи уулаа гэх шалтгаанаар маргалдаж, хоорондоо түлхэлцэн эрх чөлөөнд нь халдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Цаашид шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. 

Харин мэс хэрэглэж, хүний мэндэд хохирол учруулсан зүйл тогтоогдоогүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10