Dark Light
Нийгэм | 2024-10-08

"Blue sky" зочид буудлыг хамгаалалтад авч, ЗӨСҮТ ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Blue sky зочид буудалд байрласан хүнээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй талаар мэдээлэл гараад байна. Энэ талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад “Blue sky зочид буудал дотроос агнасан тарваганы мах илэрсэн. Ямар нэгэн гоц халдварт өвчин үүсэх эрсдэлтэй эсэхийг тодруулахаар манайд хандсан. Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн дагуу манайхаас баг гарч тус зочид буудалд ажиллаж байна” гэв. 

Харин ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төвөөс "СБД нэгдүгээр хороонд байрлах "Блю скай зочид буудлын 00-ийн өрөөнөөс ууттай тарвага олдсон" гэх дуудлага  мэдээлэл өнөөдөр /2024.10.08/  15:53 цагт Цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагуудтай хамтран хамгаалалтад авч ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10