Dark Light
Нийгэм | 2024-10-10

Зам тээврийн ноцтой ослын улмаас авто замуудад ачаалал үүсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр 15:30 минут орчимд хороололоос Баянбүрдийн уулзвар явах замд 4 машин мөргөлдсөн осол гарчээ. 

Тодруулбал, “Prius 20” маркийн автомашин урсгал сөрж, "Changan", “Prius Alpha”  маркийн 2 автомашинтай мөргөлджээ.  “Prius-20” маркийн автомашины жолооч болон зорчигч нарын 3 гэмтсэн бөгөөд нэг нь 10 настай эрэгтэй хүүхэд байжээ.  Гэмтсэн жолооч, зорчигч нарыг яаралтай түргэн тусламжаар ГССҮТ рүү хүргэсэн байна.

Мөн 17:00 цагийн  орчимд СХД-ийн 2 дугаар хороо,  Таван шарын "Сод Монгол" ШТС-ын хойд талд суррон унаж явсан өсвөр насны хүүхэд явган хүний гарцаар гарч байсан 10 настай хүүхдийг мөргөн, “Тoyota Esquire” маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ. 

Хүн гэмтсэн учир цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт  очиж ажилладаг тул хөдөлгөөнд нөлөө үзүүлж, гол гудамж, замуудад түгжрэл үүсжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10