Dark Light
Нийгэм | 2024-10-13

Ой хээрийн түймрээс сэргийлье

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт /2024.10.12/  Хэнтий аймгийн Батноров, Биндэр, Сүхбаатар аймгийн Уулбаян, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Баянтүмэн, Баяндун, Матад суманд ой, хээрийн түймрийн дуудлага долоон дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлын  газар, мэргэжлийн ангийнхан үүрэг гүйцэтгэж, таван түймрийг бүрэн унтрааж,  Дорнод аймгийн Баяндун, Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Иймд: Иргэн та ой, хээрийн бүсэд зорчих үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаж, Ил задгай гал түлэхгүй байх,

Асаасан гал, чүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,

Бага насны хүүхдийг ой, хээрт  чүдэнз, асаагууртай явуулахгүй байх,

Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10