Dark Light
Нийгэм | 2024-10-13

Монгол-Туркменистан уран бүтээлчдийн хамтарсан тоглолт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол-Туркменистан хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт Ашгабат хотод боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Улсын Филармонийн Морин хуурын найрал хөгжмийн уран бүтээлчид Туркменистан улсын үндэсний чуулгатай хамтарсан тоглолтыг зохион байгууллаа. 

Хамтарсан тоглолтод монголын талаас “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулж, хоёр улсын уран бүтээлчид  хамтран Чингисийн хоёр загал, Сэрсэн тал, Ашгабат зэрэг хоёр орны ард олны сэтгэл зүрхэнд хоногшсон уран бүтээлүүдийг тоглов. 

Энэхүү арга хэмжээ нь Монгол, Туркменистаны ард түмнийг улам ойртуулан соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ хоёр орны найрамдалт харилцааны нэгэн чухал бэлэг тэмдэг болсон үйл явдал боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10