Dark Light
Нийгэм | 2024-10-13

Маргаашаас хаах авто замууд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Маргааш буюу 2024.10.14-нөөс хааж засвар шинэчлэл хийх замуудыг танилцуулж байна. 

Хан-Уул дүүрэг 8, 21-р хорооны нутаг дэвсгэр Архивчдын гудамж, Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог зам хүртэлх Урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замын 3 дугаар хэсгийн засвар, шинэчлэлтийн ажил 

2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 

2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хийгдэнэ.

Хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.                                     

Мөн Сонгинохайрхан дүүрэг, 4, 5-р хороо, Далан дагасан авто зам, Толгойтын замаас далан дагаад Баянхошууны зам хүртэлх авто замыг 

2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 

2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.Богд уулын арын авто зам буюу "Скай ресорт"-оос Их тэнгэр хүртэлх авто замыг 10 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагаас сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10