Dark Light
Нийгэм | 2024-10-14

Газын зурвас дахь сургууль руу их буугаар бууджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн ням гарагт, Израилын арми Газын зурвасын сургууль руу их бууны дайралт хийснээр дор хаяж 15 хүн амиа алдсан хэмээн албаныхан мэдэгдэв.

Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн удирддаг Иргэний Хамгааллын Агентлагийн хэлж буйгаар, их бууны суманд өртөж, нэг гэр бүл бүгдээрээ амиа алдаж, олон арван хүн шархадсан байна.

Үүний өмнө, мөн Газын зурвасын хойд хэсэгт гудамжинд тоглож байсан таван хүүхэд нисгэгчгүй онгоцны дайралтад амь үрэгдсэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар, Газын зурвасын хойд хэсгээр Израилын армийн дайралт эрчимжиж байгаа бөгөөд хэдэн зуун хүн амиа алдаад байна хэмээн Газын зурвасын эрх баригчид мэдэгдэж байна.

Жил гаруйн хугацаанд үргэлжилж буй уг дайны улмаас 42,000 гаруй хүн алагдсан хэмээн Хамас бүлэглэлийн удирдлага дахь эрүүл мэндийн яамнаас мэдэгдэв. 

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10