Dark Light
Нийгэм | 2024-10-14

Гудамж талбайд бие зассан 4 иргэнийг торгожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим орчинд нэр бүхий хаягуудад энэ оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Тасганы овооны урд замд ингэж зогсоод шээж байх юм...”, 10 дугаар сарын 06-ны өдөр “Энэ машинтай хэдэн залуучууд албан байгууллагын урд шээж болдоггүй шүү гэсэн чинь дуугүй бай” гэх мэдээлэл тус бүр нийтлэгдсэн.

Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн газруудад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг тус бүр явуулж, зөрчилд холбогдогч иргэн С, Б зэрэг нэр бүхий 4 иргэний “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан, гудамж талбайд бие зассан” үйлдэлд энэ оны 10 дугаар сарын 05, 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10