Dark Light
Нийгэм | 2024-10-14

Цэргүүд гагнуурчин, цахилгаанчин зэрэг 7 мэргэжлээс сонгон эзэмшээд халагддаг болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага юм.  

Дотоодын цэргийн байгууллагаас иргэдийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн цэргийн алба хаах үүргийг нь гүйцэтгүүлэхийн зэрэгцээ “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжлээр сурган, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд элсэн орж ажиллах боломжийг олгодог байна. 

Мөн энэ онд “Жэй Си Ай Монгол” төрийн бус байгууллага, “Амжилтын алхам” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран “Боломж би” төслийг хэрэгжүүлж, хугацаат цэргийн алба хаагчдад “Гагнуурчин”, “Цахилгаанчин”, “Сантехникч”, “Барилгын засал, чимэглэлчин”, “Барилгын өрлөгчин”, “Хүнд машин механизмын оператор” мэргэжил олгох сургалт, мөн жолоодох эрхийн “А”, “В” ангилал олгох сургалтыг амжилттай зохион байгуулж, цэргийн албанаас бэлтгэлээр халагдаж буй тэмдэглэлт өдрөөр мэргэжлийн үнэмлэхийг нь гардуулан өгч байна. 

Дотоодын цэргийн байгууллагад цэргийн алба хааж байгаа иргэн нь эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшихийн сацуу улс орон, нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрийг оруулах чадвартай, мэргэжилтэй боловсон хүчин болж бэлтгэгдэж байгаагаараа онцлог юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10