Dark Light
Нийгэм | 2024-10-14

Зөвшөөрөлгүй таксинд явбал 5 сая төгрөгөөр торгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл аваагүй хэр нь энэ төрлийн үйлчилгээ үзүүлбэл хувь хүнийг таван сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох хуулийн заалт энэ сарын 15 буюу маргаашаас эхэлнэ.

Таксигаар үйлчлүүлсэн иргэд гэмт хэрэгт өртөж, хохирох тохиолдол ихэссэн тул УИХ-аас Зөрчлийн тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар дээрх зохицуулалт үйлчлэхээр болсон юм.

Албаны хүний мэдээллээр бол сүүлийн таван жилд такси үйлчилгээтэй холбоотой 3000 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэний 2900 гаруй нь нийслэлд үйлдэгдсэн. Иймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж, зөвшөөрөл авсан хувь хүн хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэхээр хуульд заасан нь маргаашаас хэрэгжинэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10