Dark Light
Нийгэм | 2024-10-14

17 настай хүү согтуурсан үедээ үл таних хүнийг хутгалж гэмтээжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ганцхан үйлдэл таны насан туршийн харамсах зүйл болох ёсгүй. Өчигдөр буюу энэ оны аравдугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад "Манай хүүхэд бусдад хутгалуулсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай “Д”-н дал, нуруун тус газарт үл таних 17 настай, эрэгтэй “М” нь согтуурсан үедээ хоёр удаа хутгалж гэмтээснийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүллээ.

Иймд иргэд Та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хуулийн мэдлэгийг нь дээшлүүлж, хариуцлагыг ойлгуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10