Dark Light
Нийгэм | 2024-10-15

Хээрийн түймэрт 54 настай эрэгтэй өртөж түлэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Дунгийн-Улаан замын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 240 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг аравдугаар сарын 11-ний өдрийн 15:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Баяндун, Дашбалбар, Сэргэлэн,  Гурванзагал, Баян-Уул сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, аравдугаар сарын 14-ний өдрийн 09:30 цагт цурамд оруулан 18:40 цагт бүрэн унтраасан. Уг хээрийн гал түймэрт тус сумын харьяат малчин Б /эрэгтэй, 54 настай/ өртөж түлэгдсэнийг тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд шилжүүлжээ. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 75000 га талбай, 4 ханатай 2 гэр, 3 айлын малын хашаа, 1 автомашин, 6х4 метрийн хэмжээтэй байшин өртөж шатсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10