Dark Light
Нийгэм | 2024-10-15

Хээрийн түймэрт 75 мянган га талбай, 4 ханатай 2 гэр өртжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Дунгийн-Улаан замын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 240 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг аравдугаар сарын 11-ний өдрийн 15:01 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Баяндун, Дашбалбар, Сэргэлэн,  Гурванзагал, Баян-Уул сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, аравдугаар сарын 14-ний өдрийн 09:30 цагт цурамд оруулан 18:40 цагт бүрэн унтраасан байна. Уг хээрийн гал түймэрт тус сумын харьяат малчин Б /эрэгтэй, 54 настай/ өртөж түлэгдсэнийг тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд шилжүүлжээ. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 75000 га талбай, 4 ханатай 2 гэр, 3 айлын малын хашаа, 1 автомашин, 6х4 метрийн хэмжээтэй байшин өртөж шатсан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08