Dark Light
Нийгэм | 2024-10-15

Дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардын хувьсгалын болон Зэвсэгт хүчний 103, Халхын голын байлдааны ялалтын 85, Чөлөөлөх дайны ялалтын 79 жилийн ой, Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штаб, "Эх орны дайчид" ТББ хамтран 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1947-1948 оны Баруун хилийн тулгаралтад оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. 

Энэ үеэр ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн аялгуу дор дайнд оролцсон морьт дивизийн Байлдааны тугт ахмад дайчид маань хүндэтгэл үзүүлж, адис авсны дараа ахмад дайчдын алдар гавьяаг алдаршуулж, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.

Энэхүү үйл ажиллагаанд ЗХЖШ-ын мэргэжилтнүүд,"Эх орны дайчид" ТББ-ын тэргүүн Р.Баяр, "Сүү" ХК-ны ажилтнууд болон ахмад дайчдын гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, иргэд, залуучууд, өсвөр үеийнхний төлөөлөл оролцсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10