Dark Light
Нийгэм | 2024-10-15

Канад Энэтхэгийн дипломатчидыг албадан гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 6-р сарын 18-нд Канадын иргэн Хардип Нижар Колумбийн сүмийн гаднах машины зогсоол дээр буудуулж амиа алдсан билээ.

2023 оны 9-р сард Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо болон Канадын тагнуулын агентлагууд Энэтхэгийн засгийн газар уг аллагад холбоотой байж болзошгүй хэмээн мэдэгдэж байсан.

Өнгөрөгч даваа гарагт уг хэрэгтэй холбогдуулан Энэтхэгийн зургаан дипломатчидыг Канад улс нутгаасаа албадан гаргажээ. 

Канадын засгийн газрын өндөр албан тушаалтан хэвлэлийнхэнд хэлэхдээ, “Канадын нутаг дэвсгэр дээр болсон хэрцгий гэмт хэргийн үйл ажиллагаатай Энэтхэгийн засгийн газар холбоотой болохыг харуулах шинэ мэдээллүүдийг ил болгоно” гэв.

Мөн Энэтхэгийн Шинэ Делигээс өөрийн дээд комиссар Санжай Кумар Вермаг буцаан татахаа мэдэгдэж, Канадын иргэн Хардип Сингх Нижарыг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын “сонирхол татаж буй хүмүүс”-ийн жагсаалтад түүнийг оруулсанд Канадын засгийн газрыг буруутгав.

Эх сурвалж: Xinhua News


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10