Dark Light
Нийгэм | 2024-10-15

Хилээр хулгайн гар утас гаргах гэж байсныг илрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор хулгайн гар утас улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн, шуурхай таслан зогсоожээ. Тодруулбал: Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд автомашинаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг иргэн Ц нь энэ оны есдүгээр сарын 23-ны өдөр хулгайн 8 гар утсыг /I phone загварын 4, Samsung загварын 4/ Алтанбулаг боомт дээр хил нэвтрүүлэх гэж байх үед нь саатуулж, эд мөрийн баримтаар хураан авч мэдүүлэг авч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иргэд та бүхэн гар утас, бэлэн мөнгө зэрэг өөрийн эд зүйлсдээ хянамгай байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Түүнчлэн гар утас худалдан авахдаа “102 police” аппликейшнээс “Имей” кодоор нь дамжуулан цагдаагийн байгууллагад алдагдсан, гээгдсэн эсэх бүртгэлтэйг лавлах боломжтой юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10